Friday, October 8, 2010

Аз жаргалын тухай Евдемийн ёс зүй




Никомахын хүү Аристотель абугай ёс зүйн талаар гурван бүтээл туурвисан бөгөөд <<Евдемийн ёс зүй>> хэмээх бүтээлдээ аз жаргалын тухай авч үзсэн байдаг. Тэрээр Евбулын хүү Анаксагорын <<зовлон шаналалгүй амьдарч байгаа, ялт хэргээр нэрээ бузарлаагүй, ямар нэгэн тэнгэрлиг бясалгалд орсон хүнийг цэнгэл жаргалтай гэнэ>> хэмээсэнтэй санал нийлсэн боловч аз жаргалыг дан гагц утгаар үзсэнгүй. <<Бүх хүн аз жаргалыг төрийн, философийн, ханамж таашаал дүүрсэн гэсэн гурван аж төрөх ёс лугаа холбон үздэг>> гээд амьдралын зорилго лугаа хамтатган илэрхийлсэн нь <<Сонголтоороо амьдарч чадах хэн ч гэсэн амьдралын аз жаргал тавьсан зорилгодоо хүрэхэд оршино, энэ зорилго нь нэр төр, алдар хүнд, эрдэм боловсролын аль нь ч байж болно, (харин амьдралаа зорилгод захируулаагүй байх нь ихээхэн мунхаг мулгуу явдлын шинж тэмдэг мөн)>> гэж <<Евдемийн ёс зүй>>-д нь орсон байна. <<Хүний аз жаргалын тухайд амьд байхад нь бус, харин таалал төгссөнийх нь дараа шүүн үзэцгээдэг, яагаад гэвэл төгсөөгүй зүйл бүрэн бүтэн биш учраас амьд хүн аз жаргалтай байж чадахгүй>> гэсэн Эксекестидийн хүү Солоны үгтэй тэрээр санал нийлж байжээ.


Бүдрагчаагийн хүү Даш-Ёндон гуайн орчуулсан  <<Евдемийн ёс зүй>> номноос хэсэглэв.